Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг боллоо. Нийслэлийн прокуророос яллагдагч Б.Махбалд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны хэлэлцүүлэгт яллагдагч өөрийн биеэр оролцсон бөгөөд шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаар хэлэлцүүлгийг хойшиллуулжээ. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлуулсан байна.