Энэ сарын 14-ний өдөр Шарын гол-Дархан чиглэлийн 603 дугаар галт тэргэнд М.Номин-Эрдэнэ гэх бүсгүй төрж, галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар амжилттай эх барьсан билээ. Тэгвэл Улаанбаатар төмөр замаас өнөөдөр галт тэргэнд мэндэлсэн хүүхдийн хүйн ээж болсон үйлчлэгч нарын энгэрийг мялаасан байна. Хүйн ээжүүдийг Төмөр замчны алдар, Тэргүүний төмөр замчин цол тэмдэгээр шагнажээ.
Үйлчлэгч нар төмөр замд хорь гаран жил ажиллахдаа хүүхэд амжилттай эх барьсандаа баяртай байгаагаа илэрхийлж, галт тэргэнд мэндэлсэн хүүд Ганзам нэр хайрласан байна.