Камбожын иргэн Самботын гэрт аварга могой хүүтэй найзлан амьдардаг гэнэ. Анх таван метрийн урттай хоргүй энэ могой Самботын гэрт урилгагүй зочин болон гэнэт орж ирсэн байна. Иймэрхүү тохиолдол Камбожи улсад цөөнгүй тохиолддог учир тэд сандралгүй түүнийг буцаан ойд нь аваачиж тавьжээ. Гэтэл хоёр хоногийн дараа могой Самботынд буцан иржээ. Энэ явдал хэд хэд давтагдсаны дараа тэд могойг гэртээ үлдээхээр шийдсэн байна. Тэдний таван настай хүү могойтой үй зайгүй найзууд бөгөөд цуг хооллож, тоглож, бүр хамт унтдаг ажээ. Самботын гэр бүлийн хувьд могой аз авчирдаг билэг тэмдэг гэж үздэг ба тэгэхээс аргагүй юм. Учир нь могой хүү хоёрын нөхөрлөлийг сонссон жуулчид болон иргэд тэднийг харахаар ирдэг бөгөөд энэ нь тэдэнд нилээд орлог, нэр хүндийг өгчээ.
Б.Нараа