Монгол Улсын Сонгуулийн ерөнхий
хороо лхагва гарагт хуралдаж Сонгуулийн
тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр
гаргалаа.
Тухайлбал, саналын хуудасны тоо,
загвар, дугаарыг тус тус баталлаа.Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудаст нам, эвсэл, тэдгээрийн нэр дэвшигч, бусад нэр дэвшигчийг бичихдээ, намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг, бие даагчийн тухайд сонгуулийн байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичигдэхээр байгаа билээ.
Саналын хуудаст бичигдэх нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн талаарх мэдээллийн үнэн зөв байдлыг анх бүртгэсэн байгууллага нь хариуцахаар хуульд заасан бөгөөд энэ дагуу
нам, эвсэл ирүүлсэн мэдээллээ дахин
нягтлан шалгаж байна.
Сонгуулийн ерөнхий хороо ирэх долоо
хоногоос нийт 595 төрлийн саналын
хуудсыг хэвлүүлэх ажлыг эхлүүлнэ.Ингэхдээ саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг мөрдөж ажиллах болно.
Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна