Ирэх баасан гариг буюу 6 дугаар сарын
11-нээс орон даяар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Энэ жил жижиг 76-н тойрогт
нэр дэвшигчид өрсөлдөх болохоор намын мөрийн хөтөлбөрт нэг их ач холбогдол
өгөхгүй, хувийн тоглолт хийх шинжтэй. Эхнээсээ айлын хаалга тогшоод тайлан
нэртэй сурталчилгааны ажлаа эхэлчихээд байгаа.
Гэхдээ иргэд хувь хүнд гэхээсээ хоёр нам
ямар бодлого баримтлах нь вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаа нь мэдээж.
Тухайлбал, АН энэ сонгуулиар таван хувийн хүүтэй ипотекийн зээл гэх \”том”
сурталчилгаатай оролцоно. Харин МАН-д одоогоор том гэх сурталчилгаа алга байна. Ёстой л хувь хувьдаа
\”бувтнацгааж” байх шиг байна.
Олон жил сонгуульдсан хашир туршлагатай нам
нэг юм бодож л байгаа байлгүй.
Харин энэ сонгуулиар \”Тавантолгойн 1072
ширхэг хувьцаа”-ны тухай яригдахгүй, мартагдаад өнгөрөх нь үү гэж харж байтал
УИХ дахь МАН-ын гишүүд болох Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр
нар \”Эрдэнэс Таван толгой компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072
ширхэг хувьцааг мөнгөжүүлэх” асуудлаар УИХ-д тогтоолын төсөл боловсруулснаа
Засгийн газарт хүргүүлсэн байна.
1072 минь одоо л амь орох нь байна шүү дээ.
Гэхдээ хульхидуулчиж ч магадгүй. Учир нь одоо УИХ хуралдах цаг байхгүй. Мөн
Засгийн газар ч уг асуудлыг хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. Ингэж явсаар сонгууль
дуусч, 1072 ширхэг хувьцааны асуудал цухалзаж эхлээд мартагдаж ч мэднэ.
МАН-ын гишүүдийн хувьд нэг ширхэг хувьцааг
933 төгрөгөөр үнэлж, иргэдийн эзэмшлийн нийт хувьцааг 1 сая орчим төгрөг
байхаар тогтоолын төсөлдөө дурьдсан байна. Иргэдэд байгаа 1072 ширхэг хувьцаа буюу
нийт гурван тэрбум хувьцааг мөнгөжүүлэх шаардлагатай болох юм. Ингэснээр иргэд
цалин, тэтгэвэр, арилжааны зээлийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзсэн
байна. Мөн Засгийн газрыг уг асуудлыг яаралтай хэлэлцэж, арга хэмжээ авахыг ч
дурьджээ.
Өнгөрсөн удаад хоёр нам 400 гаруй тэрбум
төгрөгийг тэтгэмж буюу \”эх орны хишиг хувь” хэлбэрээр олгосон байдаг. Энэ удаад
1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудал дээр хоёр нам нэгдэх нь үү, хуваагдах
уу гэдгийг харья. Иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг хэрэгтэй байгаа нь
үнэн. Энэ хөрөнгө дотоод олон аж ахуйн нэгжүүдэд \”амь тариа” болно. Тиймээс улс төржүүлэлгүйгээр \”Эх орны хишиг
хувь” шиг үнэ хаялцахгүйгээр шийдвэрлэчихвэл сайнсан. МАН ямартай ч 1072 ширхэг хувьцааг амь оруулах том ажлыг энэ сонгуульд барьж орох нь гэж харагдлаа.
А.Аюуш