2012 оны НИТХ-ын сонгуульд АН олонхи болж, мөн орон нутгийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүргээс бусад 8-д нь мөн л АН олонхи болж Засаг даргаа томилж ажилласан байдаг.
Нийслэлд хот болон төвийн дүүргүүдийн тухайд АН нүдэнд харагдаж, гарт баригдахуйц чамлахааргүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдэгтэй иргэдс анал нийлэх биз. Гэтэл Налайх дүүрэг бахь байдагаараа. Налайхчуудын амьдрал 2012 оны сонгуулийн өмнөхөөс өнөөдөр дордсон уу гэхээс сайжираагүй. Ингэж хэлэх учир бас бий.
Сүүлийн 3 жил хэвлэл мэдээллийн хэрэгслийн \”бай” болсон \”Налайхын нисдэг дарга Х.Болдбаатар”-ын зүгээс \”Татар ажиллагаа” багийнхантайгаа хамтран өнгөрсөн 4 жил Налайх дүүргийг удирдахдаа дүүргийг хөгжүүлэхээсээ өөрөө баяжсан нь илүү гэж Налайхчууд ам уралдан ярих юм билээ. Үүний нотолгоо ч арвин их. \”Орон нутгаа хөгжүүл” гээд Нийслэлийг олгосон зардлыг нь Засаг дарга Х.Болдбаатар төрсөн хүүдээ \”Мөсний үйлдэр” байгуулах нэрээр 70 сая, төрсөн дүүдээ гахайн ферм байгуулахад зориулж 80 сая төгрөг гаргаж өгсөн байдаг. Ийнхүү Налайхын иргэд төсвийн хөрөнгийг \”хулгайлагч” Засаг даргаа яая даа гэж байтал, 2016 оны НИТХ-ын сонгуулиар бас нэгэн \”зартай хулгайч”-ийг АН-аас Налайх дүүрэгт сонгуульд оролцуулахаар илгээсэн сурагтай.
НИТХ-ын 45-р тойрог буюу Налайх дүүрэгт АН-аас Пүрэвжавын Ганзоригын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болжээ.