• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 15
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

    Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

    Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

    Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

  • Улс төр
    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

    Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Багтай луйварчид барианы газар луу гэтэж байна

by
2016-06-10 10:11
in Фото
0
SHARETWEET
 
\"\"

2012 оны сонгууль нэрийн доор хэсэг бүлэг хүн Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булаан авч хууль ёсны бус Улсын Их хурал, Засгийн газар байгуулсныг Үндсэн хуулийн цэц даян дэлхийн өмнө баталгаажуулан зарлалаа. Нэг үгээр хэлбэл, Монголд төрийн эргэлт хийсэн. Ардчиллын бус, хамгийн харгис хар засаглал тогтсон. Үндсэн хуулийнхаа заалтыг дахиад бүрэн эхээр нь авъя.
 
Монгол Улсын хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийн \”Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн гуравдугаар бүлгийн хорин нэгдүгээр зүйлийн 2-т: Улсын Их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа.
 
Гэтэл яалаа? З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Р.Бурмаа, Р.Гончигдорж, М.Батчимэг… нарын хүмүүс \”намын нэрсийн жагсаалт” гэх луйврын аргаар Улсын Их хуралд орж ирсэн.
 
Үндсэн хуулийн \”шууд”, \”нууц” гэсэн заалтуудыг улан доороо гишгээд орж ирцгээж байгаа нь энэ. Тэд, Монголын төрийг бусниулах л гэж орж ирсэн. Өөр ямар ч зорилго байгаагүй.
 
Луйврын аргаар УИХ-ын гишүүн болоод сэтгэл нь ханалгүй, тойрогт өрсөлдөөд гарч ирсэн гишүүдийнхээ \”толгой дээгүүр алхаад” төр засгийн эрх мэдлийг булааж авсан. Хууль зөрчсөн хамгийн муухай арга нь З.Энхболдын УИХ-ын дарга болсон анхдугаар чуулган. Тэрээр УИХ-д сонгогдсон МАН-ын 25 гишүүнийг оролцуулан анхдугаар чуулганыг хуралдуулбал Их Хурлын дарга болох магадлал тун бага байсан юм.
 
Тэгтэл хууль ёсоор анхдугаар чуулганыг даргалах хүн нь тухайн парламентад сонгогдсон хамгийн ахмад хүн байх ёстой. Тэр нь МАН-аас сонгогдсон Д.Дэмбэрэл. Бүр ч халгаатай байсан.
 
МАН-ынхан буюу сөрөг хүчний 25 хүн оролцоод Д.Дэмбэрэл анхдугаар чуулганыг нээж удирдвал З.Энхболдын бүх булхай сөхөгдөж дарга болох нь бүү хэл хариуцлага тооцогдох ч магадлал өндөр болсон юм. Энэ үед төрийн эргэлт хийгчид жинхэнэ луйвраа хийж эхэлсэн. МАН-ын түрүү зарлагдаад байсан Бага хурлыг тааруулан дангаараа УИХ-ын анхдугаар чуулганыг хоёр дахь ахмад настан Л.Цогоор нээлгэж удирдуулсан.
 
Хамгийн ахмад настан Д.Дэмбэрэл ажил үүргээ гүйцэтгээд явж байхад шүү дээ. Цог ч Цог! Луйварчдын аманд орж парламентын анхдугаар чуулганыг удирдан З.Энхболдыг дарга болгосныхоо төлөө УИХ-ын дэд даргын суудлаар шагнуулж байгаа юм. 2012 оны сонгууль нэрийн доор ингэж л луйвар үргэлжилсэн дээ.
 
Би бодож байсан. Улс эх орон, ард түмэндээ хэрэгтэй юм хийвэл дуусч гэж!Намын дарга Н.Алтанхуягийгаа Ерөнхий сайд болгож үзээд, өөрсдөө унагааж, гар ганзага нэгтэй Ч.Сайханбилэгийг нь гаргаж ирж байгаа юм. Монголын хөрөнгийг гадаадын банк, оффшор бүсүүдэд чихэж, үүнийгээ шалгуулбал Их хуралд битгий хэл \”Их айлд” сууж байх ёстой С.Баярцогтыг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд болгоод дураараа дургицгаасан даа.
 
Барууны тэжээврүүд, бүх зүйлийг ард түмнээсээ нуун гадаадад,  Дубай, Вашингтон, Нью-Йорк, Лондон, Парис, Сөүл, Токиод шийддэг болсон. Оросын эсрэг хориг арга хэмжээгээ байнга чангатгаж байгаа Европын холбоог зулгуйдан дагаж, өнөөдөр ард түмнээсээ хулгайлсан хамаг мөнгөө­рөө АСЕМ-ын дээд хэм­­жээ­ний уулзалтыг Улаан­баатарт хийхээр хөлгүй хөдөлцгөөж байгаа нь үнэн.
 
Төрийн эргэлт хийгчид Чингис хааныхаа нэрийг барьж Монгол Улсаа, сор болсон орд газруудаа харийнхны барьцаанд тавьж өр гувшуур хийсээр Монгол Улсын өрийг 22 тэрбум ам.доллар буюу 45-50 их наяд төгрөгт хүргэлээ.
 
Энэ их мөнгөнөөс улс оронд, ард түмэнд наалдсан зүйл байхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хоёр кг махны үнээр биднийг хуурсан бол Ч.Сайханбилэг сонгуулийн шоу болгож ганцхан сарын өмнө мөн л хоёр кг махны үнэ тараан, буянтны дүрээр ард түмнээрээ доог тохуу хийж байх юм.
 
Өр зээлээр авсан тэр их мөнгө хаачсан бэ?! Эрх мэдэлтнүүд дээгүүрээ хувааж аваад валют чигээр нь оффшор /Нэрт зохиолч Т.Галсан оффшорыг \”Овт-шаар” гэж онож нэрлэсэн байна билээ/ бүс, гадаадын банкуудад чихчихсэн байгаа.
 
\”Хятадын монгол” гэх мэт хаягаар, гэр бүл, ах дүү нарынхаа нэр дээр чихчихсэн нь олон улсын өмнө ил боллоо. Монголоос оффшор бүсэд компанитай, данстай хүмүүс 49 боллоо. Валютын тэрбумтан 36, төгрөгийн тэрбумтан хэдэн зуугаараа төрөн гарч гэнэ. Ард түмнээсээ харамлаж нуусан мөнгө хаана байдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциумынхан илрүүлээд өгч байгаа нь энэ.
 
\”Айсан хүн адуу үргээнэ” гэгч л болсон доо. Эрх баригч бүлэглэлийнхэн галтай пингийн хулгана шиг л бужигналдаж хэсэг хугацааг өнгөрөөлөө.  Энэ луйварчид чинь сандралдахаараа хачин болдог юм байна. УИХ-ын дарга З.Энхболд оффшорынхонтой хатуу тооцоо хийнэ.
 
С.Баярцогтыг парламентад нэр дэвшүүлэхгүй гээд бусад намд уриалга хүртэл гаргаж сүржигнэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь бас л оффшорынхонтой хатуу тэмцэнэ гээд олон улсын нууц сүлжээ ашиглан С.Баярцогтыг Их хуралд нэрийг нь дэвшүүлж болохгүй гэж айлдлаа. Бүгд худал. Ард түмнийхээ тархийг угааж байгаа нь энэ. Бүр, яснаас нь гаргаад угааж байгаатай адил юм.
 
Тэр, Монголын мөнгийг гадаадад чихчихсэн хүмүүсийн гол нь Ардчилсан намынхан, одоогийн засаг төрийн эрх мэдэлтнүүд учир яаж чадах юм. Хий хоосон дүр эсгэж, чалчицгааж, бие биенээ өмөөрөөд л өнгөрч байгаа биз дээ. Өнөөх оффшорынхон, \”Загалмайлсан эцэг” С.Баярцогт маань ямар ч хариуцлага хүлээгээгүй, Сэлэнгийнхээ тойрогт гуяа алгадаад л жийж байгаа.
 
Шударга ёсыг амалж гарч ирээд Ерөнхийлөгчийн сэнтийд долоон жил заларч байгаа Ц.Элбэгдоржийн маань \”амлалт” энэ. Энд нэг зүйлийг онцлоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, гадаадын тагнуул орогнодог газар болсон.
 
Ерөнхийлөгч нь \”АНУ-ын эдийн засгийн алуурчин-ялтан Ж.Капла-г хууль бусаар ялаас чөлөөлөн 35 тэрбум төгрөгийн татвараараа \”бэлэг” бариад явуулж байгаа юм даа. Ийм Ерөнхийлөгч, ийм тамгын газар байдаг юм уу?!
 
Чингисийн төр-Монго­­лын төрийн \”ясыг” энэ хэд барихаар санаа шулуудаж л дээ. Өнөөдрийн Их хурлыг хар л даа. Намаа, сонгогчдоо хаяад урвадаг эмэгтэй Д.Арвин, дөчийн бидон дээр өөрийгөө матарлаж тараадаг Д.Ганбат, согтуурч парламентын танхимдаа агсам тавьдаг Н.Батбаяр, чуулганы үеэр асуулт асуусан гишүүнийг \”Битгий шалчиганаад бай” гэж доромжилж загнадаг Ч.Сайханбилэг мэтийн ёс суртахуунгүй хүмүүсийн цуглуулга болсон байна гэхэд хилсдэхгүй болов уу.
 
Одоо энэ хүмүүс бүгд 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр нь дэвшээд явж байгаа. Тэр ч байтугай Монголын хамгийн харгис бурангуй хүмүүсийг ч олоод намынхаа нэр дээр сонгуульд оролцуулахаар болж. Би ганцхан жишээ авахад л Монголын зартай луйварчин \”Эрэл”-ийн тодотголтой Бадарчийн Эрдэнэбат Хөвсгөл аймагт нэр дэвшиж гэнэ.
 
\”Эрэл”-ийн Эрдэнэбат гэгч тэрбумтан яаж новширч байгаад гадаадад гараад явчихлаа даа? Надад энэ хүний үйлдсэн бүх баримт, шүүхийн шийдвэрүүд бий.
 
Алтны татвараа төлөлгүй 28 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон шалгалтын том хавтастай материал УИХ-ын гишүүн асан нэрт хуульч Ц.Шаравдоржийн сейфэнд хадгалагдаж байгаа. Хангалттай баримт бий учраас Б.Эрдэнэбатыг \”Зартай луйварчин” гэж хэлэх эрхтэй гэж бодож байгаа.
 
Ардчилсан намын удирдлагууд Б.Эрдэнэбат мэтийг цуглуулаад УИХ-д нэр дэвшүүлж байхад цаана нь хэчнээн мянган шударга залуучууд горьтигны гадна үлдэж байна гэж. Ардчилсан намд хэд хэдэн дээд сургууль төгссөн, өндөр мэдлэг боловсролтой, шударга дайчин залуу мөн ч олон бий дээ.
 
Б.Батбаатар, \”оймс шиддэг” Наранбаатар нарын шударга хүмүүсээ дэвшүүлж гаргаж ирэхийн оронд хэдэн олигархиуд нь бие биенээ дэмжин өрсөлдөөд байдагт л би харамсаад байгаа юм. Ардчилсан намын хамгийн ганц найдвар, шударга дайчин Р.Амаржаргалыгаа хүртэл хавчин гадуурхсаар Улсын их хуралд өрсөлдөхгүй болгочихлоо.
 
Энэ хэдэн луйварчид нь дан хувийн ашиг хонжоо хайсаар намынхаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг барлаа. Монгол гэдэг нэрийг олон улсын хэмжээнд унагаад одоо барууны колони болгох замдаа шуудрах бололтой.
 
Тэд Монголын сор болсон хэдэн ордыг хулгайн замаар гадагш ачуулсан. Бүр хойморийн ганц  шүтээн Ноён уул руугаа хүртэл халдсан. Өрнийхөө хүүнд өгч байгаа нь энэ. Харийн шашнаар Монголыг эзэлж авлаа. Хамаг сайхан газраа тэдэнд зулгуйдан өгч оронд нь халаасаа дүүргэлээ.
 
Америк долларыг зориудаар галзууруулж, монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг устгах зам руу явж байна. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг нүдэнд орсон хог шиг үзэж, Монголыг үхэл-тахалын орон болголоо. Улаанбаатар хотын утаа, ялгадасны үнэрийг зориуд дэвэргэн хөөрөгдөж жи­рийн иргэд амьдрах амьс­галах аргагүй болголоо.
 
Өөрсдөө бол агаар устай аль сайхан газрыг өмчлөн авч хамгийн тансаг орчинд амьдарч байгаа. Монголын мөнгийг үл хөдлөх хөрөнгө болгон гадаадад байршуулж, хамгийн сайхан нутаг орнуудад орд харш, эдлэн газраа байгуулсан. Шаардлага гарвал зугтаж очиход бэлэн байгаа.
 
Төр засгийн эрх барьж байгаа хэдэн хүн, буулаа гэхэд очих газар ганцхан шорон гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож байгаа. Тэгээд ч зугтаж гарах, орогнох газраа аль хэдийн товлочихсон гэж ард түмэн ярьдаг. Өөрсдөдөө тохируулан эрүүгийн, иргэний хуулиудыг өөрчлөн, цааз ялыг хүртэл халсан.
 
Гэлээ ч нэг зүйлийг ухаарвал ухаарахаар. Харийнхантай хуйвалдан улс орноо худалдаж идсэн хүмүүс, тэдний гэр бүлийнхнийг төдий л таатай хувь тавилан хүлээж байдаггүй. Тэр тусмаа барууны эзэд тэднийг насан туршид нь жаргаагаад байдаггүй дээ. Саддам Хусейн, М.Каддафи нарын хувь заяа яаж төгслөө дөө.
 
Манай Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг ч ямар хувь тавилан хүлээж байлаа?! Монголын мөнгө хөрөнгийг гадаадад тэрбум, тэрбумаар нь байршуулаад хэзээ ч оргож гарахад бэлэн \”морио эмээллэчихээд” байгаа эрхэм дээдэс минь үүнийг хааяа санахад илүүдэхгүй л болуу.
 
Тэд, Улсын их хурлын гишүүний \”халдашгүй дархан байдал” гэсэн нуувчинд орж нуугдах л гэж сонгуульд улайран зүтгээд байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулъя гэсэн иргэдийнхээ санаа бодлыг би мөн ч олон удаа бичсэн дээ. Хуульдаа улсын ерөнхийлөгчөөс бусад хүн \”халдашгүй дархан байдлын” эрх эдлэхгүй гээд л оруулчихвал энэ парламентын цөөн хэдэн \”буг”-нууд чинь ингэж зүтгээд байхгүй шүү дээ. Монголын парламентад шинэ залуу, шударга дайчин хүмүүс орж ирэх ганцхан зам энэ л байгаа юм.
 
Сонгууль! Энэ өдрийг монголчууд баяр гэж угтдаг байлаа. Өнөөдөр бол бүх нийтийн айдас. Яагаад гэвэл төрийн эрх барьж байгаа хэдэн хүн сонгуулийн хуулийг зөвхөн өөрсдөдөө зориулан өөрчилчихсөн. Цэцийн дүгнэл­тийг хүлээн авч \”намын нэрсийн жаг­саалт”-ыг хассан ч өөрс­дийнхөө танил талын хүрээнд \”тойрог” гэгч юм байгуулан нэрсээ зоочихоод байгаа.
 
Луйвар хийх гол найдвар нь Америкийн хар машин. Үүнд ямар ч программ суулган өөрсдийгөө илүү тоолуулж, бусад намынхныг баллуурдаж болно. Манайхан телеви­зээр гадны жишээ харуулс­ныг үзсэн байх. Найман хүн санал өгч нэг нь \”дэмжинэ” гээд хийчихэд машинаас гарахдаа зургаа нь \”дэмжсэн” болоод гарч ирж байгаа юм.
 
Ийм байдлаар санал тоолох л гэж энэ хүмүүс чинь үхэн хатан зүтгээд байгаа юм. Энэтхэгт 15 сая хүний саналыг гараар тоолж байна билээ. Тэгэхэд монголын сая гаруйхан сонгогчдын саналыг яагаад гараар тоолж болдоггүй юм?! \”Хяналтын тооллого” бол худал.
 
Сонгуулийн хуулийн оронцогтоо ард түмнээ яаж ялгаварлан гадуурхав аа! Манай Дорноговь айм­гийн хэдэн сумыг Говьсүмбэр аймагт шилжүүлээд ганцхан тойрогтой. Сүхбаатар аймаг гэхчлэн хэд хэдэн аймагт ганц ганцхан тойрог хуваарилсан атлаа өнөөх \”Замыг там болгосон” Б.Гарамгайбаатар нь эрх тушаалаа ашиглан Хэнтийдээ гурван тойрог байгуулах жишээтэй.
 
Ер нь хөдөө аймгийн сонгогчдыг \”хүн биш” гэж үзсэн. Улаанбаатар хотод өөрсдийгөө дэмждэг нэг дүүрэгт л гэхэд зургаан тойрог байгуулж байгаа юм. Эцсийн бохир аргаа шавхаж байгаа нь энэ.
 
Үндсэн хуулинд ард нийтээрээ сонгох сон­гогдох эрхтэй гэж заасан байдаг. Хаа байна, тэр сонгох, сонгогдох эрх чөлөө! Сонгуулийн өмнө, хамгийн олон шударга залуучуудтай намуудыг бүртгэлгүй тарааж, ард түмнээсээ хамгийн их санал авах магадлалтай хүмүүсийг аар саар зүйлээр өөтүүлэн хаслаа.
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян, УИХ-ын гишүүн асан, ардчилсан намын зүтгэлтэн Б.Батбаа­тар, иргэний хөдөлгөөний удирдагч, эх оронч Ц.Мөнх­баяр нарын олон хүн сонгогдох эрхээ хасууллаа.
 
Түрүү сонгуулиудаар сайхан амлаад, юу ч хийлгүй нэр нүүрээ барсан хүмүүс тойрог солин, өөртөө тохирсон тойрог байгуулах зэргээр бужигналдлаа. Үүнд, УИХ-ын дарга З.Энхболдыг авахад л хангалттай биз. Нутагтаа өөрөөр хэлбэл, Өвөрхангайд яаж манаргалаа даа. Ямар луйвар хийж, шүүхээр хэчнээн сар явлаа даа.
 
Ард түмэн мартаагүй байгаа. Тэгсэн чинь өнөө жил манай Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр ирсэн байна. Өөрөөр хэлбэл \”Миний нутагт” их ойрхон хүрээд ирж. Би баярлаж байгаа. Сонгуулиудаар Ардчилсан намынхан \”Улаанбаатар палас”-т том уулзалт зохион байгуулдаг юм. Түрүүчийн сонгуулиудаар над урилга өгч би очдог байсан.
 
Өнөө жил ч бас очно. З.Энхболд бид хоёр улаан нүүрээрээ учрах байх. Уулзалт дээр би үг хэлэх байтугай илтгэл тавина. Ард түмэн, улс үндсээ устгах бодлого барьж байгаа өнөөгийн удирдлагууд, тэр дундаа нам төрийн бүх эрх мэдлийг луйвардаж атгаад дарангуйлагч болсон З.Энхболдын \”Хар дэвтэр”-т бичигдсэн бүх баримт, өмч хувьчлал нэрээр хэдэн удаа Монголын сор болсон үйлдвэр, аж ахуйн газруудыг хувааж авсан, яаж баяжсан бүх баримтыг дэлгэж тавина.
 
Ард түмэндээ, тэр дундаа Ардчилсан намынхандаа шивэртэй оймс шидүүлэх хүртлээ нэр хүндээ барсан З.Энхболдыг дахин сонгох битгий хэл, ганц хоногийн ч болов өмнө огцруулж, хариуцлага тооцохыг шаардсан, олон нийтийн гарын үсэгтэй шаардах бичгийг гардуулна гэж бодож байгаа. Өнөө жилийн сонгуульд ийм нэр хүндээ барсан хүмүүс газар сайгүй явж байгааг ард түмэн минь ажиглаж, тооцоо бодно гэдэгт итгэлтэй байна.
 
Ер нь эрх баригчид өнөө жилийн сонгуульд олон улсын хэмжээнд хийж байсан бүх луйврыг хэрэглэнэ. Барууны эзэд цаанаас нь яаж нөлөөлж, тусалж байгааг ард түмэн өдөр тутам харж байгаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга нар сонгуулийн өмнө заавал ирж \”зөвлөгөө” өгдөг зарчмаараа Жон Керри саяхан ирээд тэжээврүүдтэйгээ уулзан баахан зүйл амлаад явлаа.
 
Үнэхээр тэгж сайхан санаа өвөрлөсөн \”Буянтан” заларч байгаа бол заавал сонгуулийн босгон дээр ирдэг нь ямар учиртай юм?! Их ч мөнгө өгсөн байх гэж гадуур ярьцгааж байна. Ганцхан сарын дотор тэтгэв­рийг нэмсэн дүр үзүүлж  муусайн ахмадуудаа яаж доромжлов оо! Дөрвөн жилд нь ингээд нэмчих ухаан байсангүй юу. Энэ чинь зүгээр л сонгуулийн шоу.
 
Ард түмнээ өлбөрч ядарч байхад, ач зээ нараа улаан бурхнаар алдаж байхад, Улаанбаатарын утаанд төөрч явахад, хотын баруун тал нь тэр аяараа ялгадасны үнэрээр утуулж байхад, хөл дүүжлэх унаагаа хөхүүл хүүхэдтэй нь ачуулж байхад, хөөрхий муусайн жолооч нараа хөдлөх газаргүй тарчилж байхад огт дуугүй, хэлгүй дүлий юм шиг байсан хүмүүс өнөөдөр зузаан түрийвч харуулан, зурагтай бидон тэврээд очицгоож байгаа шүү.
 
Ард түмэн минь сайн л тунгаан бодоорой. Түмэн өнгийн татвар гувчуураар бидний халаасыг суйлж, өврийг тэмтэрч байдаг хүмүүс гэмгүй царайлан, бидний дунд инээж хөхрөөд л явж байгаа. \”Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа” гэдгийг сонгуулийн үеэр алхам тутамдаа анзаарч байхад илүүдэхгүй болуу.
 
Биднийг мөлжиж хана­даггүй энэ хэдэн луй­варч­даас салаагүй цагт Монгол хөгжихгүй, монголын ард түмэн жаргахгүй. Уул нь энэ эрх мэдэлтнүүдийн гадаадад нуусан хөрөнгө мөнгө, оффшорын бүсийн данс­ны үлдэгдлүүдийг Монголдоо оруулж ирэхэд л өчүүхэн хэсгээр нь их өрөө төлчихөөд гурван саяулаа  сайхан амьдрах юм гэнэлээ.
 
Даанч, сүнс нь хүртэл хөрөнгөндөө хоргодож үлдэх энэ хэдэн олигархиудад мөнгө л бодохоос Монголын хувь заяа хамаагүй болж л дээ. Одоо бүр цагаандаа гарсан. Хэрвээ сонгууль болж, энэ сонгуульд ялагдвал хөл хориогүй дээр нь хил гарах юмсан л гэж бодож суугаа. Монголын ард түмэн уужуу тайван ухаантай ч, тэвчээрт төгсгөл гэж байдгийг чөмгөндөө хүртэл ойлгоосой.
 
МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян
 
ShareTweet

Related Posts

Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна
Нийгэм

2026-09-14 18:22
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Онцлох мэдээ

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

2026-09-14 18:04
Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ
Нийслэл

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

2026-09-14 17:33
}

Шинэ мэдээ

Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

by undesten
2026-09-14 18:22
1

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

by undesten
2026-09-14 18:04
0

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

by undesten
2026-09-14 17:33
0

У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

by undesten
2026-09-14 17:10
0

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

by undesten
2026-09-14 17:00
0

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

by undesten
2026-09-13 19:28
0

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

by undesten
2026-09-13 16:13
0

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

by undesten
2026-09-12 19:27
2

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай