Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд оролцохоор нэр дэвшсэн 76 хүнд СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь бусад намуудаас тусад нь гардуулж, сонгуульд оролцох эрхийг нь баталжуулсан. Баярын энэ үйл ажиллагааны үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн сэтгэгдлээсээ хуваалцаж боловсон хүчингүй гэдэг намынхаа талаар дараах тайлбарыг хийсэн юм.
\”АН хамгийн шилдэг хүний
нөөцөө 2016 оны УИХ-ын сонгуульд сорьж байна. Энэ удаагийн сонгуулийн нэг
онцлог нь нийт нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх хуулийн заалттай.
Хуулийн заалтын дагуу эмэгтэй гишүүдээ дэвшүүллээ. Мөн нэр дэвшигчийн 14
хувь нь 25-35 насныхан, 47 хувь нь 40-50 насныхан, нийт нэр
дэвшигчийн 60 гаруй хувь нь 50-иас доош насныхан байна. Хамгийн залуу нэр
дэвшигч нь 30 настай. Түүнчлэн анх удаа нэр дэвшиж буй хүмүүс нийт нэр
дэвшигчийн 35 хувийг эзэлж байна. Одоогийн УИХ-д байгаа гишүүдээс 36 хүн нэр
дэвшсэний дотор УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал нар эмэгтэйчүүд болон
залуусаа дэмжих зорилгоор нэрээ татсан. Үүний зэрэгцээ ИЗНН-аас манай намд элссэн
С.Дэмбэрэл, Р.Булгамаа, МҮАН-аас элссэн М.Сономпил, Эх
орон намаас элссэн Б.Эрдэнэбат нар ирэх сонгуульд нэр дэвших
батламжаа өнөөдөр гардлаа. Сонгуулийн үр дүнд олонхи болно
гэсэн чигтэй ажиллаж байна. Сонгуулийн шинэ хууль нь хатуу дэг журамтай болсон
тул төсөв хэмнэсэн, үрэлгэн зардлыг танасан, найр наадам,элдэв дуу
бүжиггүй чигч үйл ажиллагаа өрнөж байна. Иймээс сайхан сонгууль болж, сайн төр
байгуулагдаасай хэмээн хүсч байна\” гэсэн юм.