Монгол улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Мэргэжлийн бокст ялагдал үзээгүй байгаа билээ. Тэрээр өөрийн карьерын 11 дэх тоглолтоо IBO холбооны 57.2 кг-ын жингийн дэлхийн аваргын төлөө тоглолоо.
“King Tug” хочит Н.Төгсцогт Нью-Йорк хотын Бруклиний “Barslays Center”-т IBO холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө Доминиканы боксчин Клаудио Марреротой 12 үеийн турш ширүүн тулаан хийж оноогоор ялсан байна.Тоглолтын туршид өрсөлдөгчөө хэд хэдэн удаа хүнд цохилтод оруулсан бөгөөд тэрээр ийн ялсанаар WBC холбооны дэлхийн аваргын цол, бүсний төлөө тоглох эрхтэй болж байгаа юм.