Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон Монгол улсын их сургууль хамтран өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Эдийн засгийн шинэ нөхцөл: \”Онол ба бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Корпорайт –3 олон улсын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Хурлыг нээж тус консерциумын ерөнхийлөгч, Монгол улсын гавъяат эдийн засагч Доктор Г.Батхүрэл үг хэллээ. Түүнчлэн урилгаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, МУИС–ШУС, Эдийн засгийн тэнхимын эрхлэгч Доктор Б.Түвшинтөгс нар оролцлоо. Уг арга хэмжээгээр Монгол улсын төдийгүй олон улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэх арга замуудын талаар хийгдсэн судалгааны ажил, үр дүнг танилцуулан санал бодлоо хуваалцахаар дотоодын эдийн засагч, судлаачид төдийгүй ОХУ, Япон, Солонгос зэрэг олон улсын судлаачид оролцсон өргөн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм.
Хурал өнөөдөр 18:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Фото зураг: