АНУ-ын \”TALOS\” компани америкийн тусгай хүчний цэрэг дайчдад зориулан шинэ төрлийн ухаалаг роботон \”арга яс\” бүхий хуяг бүтээж байна. Энэ хуяг нь тухайн хүний биеийн дулаан, зүрхний цохилт, хүний биед агуулагдаж буй усны түвшин зэргийг тогтмол хянаж байдаг. Хамгийн гол нь ийм төрлийн хуяг зүүсэн хүний биеийн хүчин чадал хэд дахин нэмэгдэж, илүү ачаалал даах, хөдөлгөөн үйлдэх, хүч гаргах боломжтой болж байгаа юм байна. Хуяг нь хүний биеийн бүх хэсэгт баллистик хамгаалалт үзүүлдэг. Харин робот төхөөрөмж нь бага эрчим хүч зарцуулдаг, орчинг тойронг тасралтгүй хянах систем болон шөний дуран хараагаар тоноглогдсон ажээ.
Хамгийн сониролтой хэсэг бол энэ хуягыг хийсэн материал юм. Шинэ хуяг нь ердийн нөхцөлд шингэн төлөвт орших ба хуягт гаднаас цахилгаан хүрэх төдийд агшин зуур хатуурдаг цоо шинэ технологиор бүтээжээ. Ийм шингэнийг өөрөөр \”Ньютоны бус шингэн\” гэж нэрлэж байна. Төслийг бүтээхэд америкийн цэрэг, зэвсгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг \”Boeing\”, \”Lockheed Martin\”, \”Raytheon\” зэрэг том компаниудаас гадна спортын хувцас үйлдвэрлэдэг алдарт \”Adidas\” компани хүртэл татагдан оролцож байна. Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл америкийн арми 2018 онд шинэ төрлийн \”хуяг\” хүлээж авна.