\”Сайн хувьцаа” төслийг боловсруулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын
гишүүн Н.Батбаяр өчигдөр \”Засгийн
газар эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогожуулах
\”Тавантолгой”-н төслийг эрчимжүүлэх, санхүүгийн зах зээлийг босгох
зорилготой эхний ээлжинд иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг
хувьцааны 30 хувийг худалдан авч, дараагийн
шатанд хувьцааны 70 хувийг худалдаж авах ажиллагааг хэрэгжүүлэх юм. Хамгийн
гол нь санхүүгийн зах зээлийг босгох зорилготой хувьцааны 70 хувийг хөрөнгийн
биржээр дамжуулах шууд худалдан авах ажлыг зохицуулах юм. Хувьцаа худалдан авахад төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй. Засгийн газар
\”Тавантолгой” дахь хувьцаагаа нэмэгдүүлэх зорилгоор дотоодын бонд гаргаж
санхүүжүүлнэ. Үүнийгээ \”Эрдэнэс-Тавантолгой”
төсөл амжилттай хэрэгжээд эхэлмэгц олсон ашгаас нь төлөөд явна. Тооцооллоор
нүүрсний үнэ өсөх үетэй давхцаж байгаа” гэсэн тайлбарыг
хийсэн.
Өөрөөр хэлбэл бонд буюу өрийн бичиг
гаргаж байж уг асуудлыг шийдвэрлэх юм байна.
Тэгвэл Эдийн засагч Ч.Хашчулуун уг
асуудалд \”Засгийн газар
\”Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тодорхой
хэсгийг худалдан авах шийдвэрийг гаргалаа. Засгийн газар иргэдийн хувьцааны
тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь өөртөө маш том дарамтыг бий болгож
байна. Сонгуулиар бэлэн мөнгө тараах нь буруу гэж өнөөгийн барьж буй Засгийн
газар шүүмжилж байсан бол эргээд бэлэн мөнгө тараах байдал руугаа орлоо.
Засгийн газрын энэхүү шийдвэр цаг үеэ олсонгүй. Учир нь иргэдэд эзэмшүүлсэн
1072 хувьцаанд ашиг хуваарилах хугацаа, нөхцөл нь бүрдээгүй, Засагт иргэн бүрт
300 мянгыг тараахмөнгө байхгүй. Ер нь эдийн засгийн хувьд сайн арга
хэмжээ биш, сонгуультай холбоотой болчимгүй шийдвэр боллоо. Хэрвээ иргэдийн
хувьцааг худалдан авах санхүүжилтийг төсвөөс гаргавал алдагдал нэг их наяд
төгрөг давна. Ийм нөхцөлд дараагийн Засгийн газар ажиллахад туйлын хүнд болно.
Цалин, тэтгэвэр тэтгэмж нийгмийн хамгааллын зардал төсвийн 30-40 хувийг эзэлдэг.Цалин тэтгэвэр дээрээ төвлөрч, төлөвлөж байсан бүх хөрөнгө оруулалт, зам засвар
урсгал зардал гээд бүх зардлаа зогсоох шаардлага үүснэ” гэж мэргэжлийн хүний
хувьд тайлбар өгсөн байна.