УИХ-ын дарга асан М.Энхболдыг тамгаа шилжүүлснээс хойш түүний тамгыг хэн авах тухай асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдахад Ц.Нямдорж, Д.Оюунхорол нарын гишүүд өөрсдийн нэрийг дэвшүүлсэн байна. Харин Ерөнхий сайдын зүгээс тэднийг сөрж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ. Намын Удирдах зөвлөл ч олонхиороо түүний саналыг дэмжсэн байна.
Г.Занданшатар гишүүн нь УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Сүүлийн үед уул уурхайг томоохон ордуудыг төрийн мэдэлд авах Ерөнхий сайдын бодлогын дагуу “Салхит”-ын мөнгөний орд дээр явуулсан тусгай ажиллагаанаас болж олон нийтийн шүүмжлэлд ихээр өртжээ.