Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Зам, Тээврийн Хөгжлийн сайд Я.Содбаатарыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь дэмжих шийдвэр гаргажээ.
Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд ЗТХ-ийн сайдаар томилогдон ажлаа хүлээж авсан бол арванхоёрдугаар сарын 10-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэж буйгаа мэдэгдсэн билээ.
Өнөөдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх болон БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг ч хэлэлцэн шийдвэрлэх юм.