Өчигдөр үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн билээ. Харин оройхондоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэхийг хэлэлцсэн байна. Г.Занданшатарын нэрийг МАН-ын дарга нэр дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлж улмаар бүлгийн хуралд танилцуулсан. Тус саналыг бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Маргааш өглөө 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ” гэж мэдэгдлээ.
Намын бүлгийн хуралдаанд 46 гишүүн оролцсон байна.