Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ жилийн хувьд ЗҮ:1 \”Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 \”Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 \”Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 \”Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 \”Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилнэ