УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нээс эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ удаад нэг дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шоно, ухуулах байрны хана зэрэгт тогтоох болсон. Үүний дагуу ихэнх нэр дэвшигчид гудамж, талбайд хөлтэй самбар хийж, шонд байрлуулах тусгайлсан төмөр бэлдэцийг захиалан хийлгэсэн. Сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байгаа ч нэр дэвшигчдийн зураг бүхий сурталчилгаа, самбарыг урах, сүйтгэх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Тодруулбал, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.