Сонгууль эхэллээ. Сурталчилгааны самбарууд хаа сайгүй ярайтал тавигдаж, нэр дэвшигчдийн инээсэн зургууд.
Тэгвэл зарим газруудыг ажиглахад нэр бүхий нэр дэвшигчдийн самбар бусдаасаа хавьгүй олон байгаа нь анзаарагдаж байгаа юм. Тэдний нэг нь Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягийг гэж сошиал ертөнцөд шуугиж байна. Мэдээж сонгуульд эрх барьж буй эрх мэдэлтнүүд давуу талтай оролцох нь дамжиггүй. Тэр ч утгаараа засаг дарга нь дүүргийнхээ гол газруудад өөрийн сурталчилгааг байршууллаа гэх хардлага ч байгаа сурагтай.
2016 оны Сонгууль ч эхэлдгээрээ эхэлж сурталчилгааны самбарууд ч тавигддагаараа тавигдлаа. Гэтэл сонгууль албан ёсоор эхлээд 3 хонож байхад Хан-Уул дүүрэг даяар ГАНЦХАН хүний сурталчилгааны самбар л хаа сайгүй тавигдсан харагдана. Уг нь энэ дүүрэгт том жижиг намууд, бие даагчид нийлсэн 30 гаран хүн нэр дэвшиж байгаа дуулдсан. Самбарын зургийг харахад Ж.Ганхуяг Хан-Уул дүүргийн Засаг дарга юм байна гэдгийг мэдсэн.
Тэрбээр өөрийн нэр дэвшиж байгаа \”120 Мянгат”-аас 19-р хорооллын эцэс хүртэл газар нутагт сонгуулийн үеэр сурталчилгаа хийх самбараа байршуулжээ.
эх сурвалж: breakingnews.mn