Баянгол дүүргийн Ардчилсан намаас УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийлээ.
Баянголчууд 2012 онд БГД-ийн АН-аас нэр дэвшсэн УИХ-ын хоёр, НИТХ-ын дөрвөн төлөөлөгчид итгэл хүлээлгэж саналаа өгсөн. Түүнчлэн Дүүргийн ИТХ-ын сонгуульд ч итгэл хүлээлгэж сонгосон билээ. Тэд \”Шинэчлэлийн баг\”-аараа сонгогдож, багаараа ажилласны дүнд маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан.
Энэ удаа Баянгол дүүргийн АН-аас дэвшиж байгаа УИХ-ын дөрөв, НИТХ-ын зургаан нэр дэвшигч \”Шинэчлэлээс Шийдэл рүү\” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байгаа юм байна. \”Шийдлийн баг\”-аас УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар УИХ-д, НИТХ-д Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Л.Нарантуяа, Улаанбаатар нэгтгэлийн захирал асан Ц.Одонтунгалаг, \”Баянгол Шинэ өргөө\” ТҮК-ийн захирал асан Б.Мөнгөнсүх, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэг, Баянгол дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан, \”Аз жаргалтай гэр бүл төсөл\”-ийг санаачлагч Ц.Гомбосүрэн, Баянгол дүүргийн АН-ын дэд дарга, Монгол Улсын Зөвлөх инженер В.Ганбаатар дэвшиж байгаа юм байна.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Ардчилсан Нам