Монголы улсын шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын тушаалаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч нарын зарим сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн материалыг 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 9.00 цагаас гуравдугаар сарын тавны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд авах аж. Харин нэр дэвшигчдээс шалгалт авах, үнэлгээ өгөх ажлыг гуравдугаар сарын 11-22-ны өдрүүдэд зохион байгуулна.