Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр 22.00 цагаас 06.00 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд түр болон удаан хугацаатайгаар зогсохыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Хэрэв энэхүү журмыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэх арга хэмжээ авах юм.
Замын цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг бууруулах, чиглэлийн тээврийн хэрэгслийг хурдан, шуурхай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор хяналтын камерын тусламжтай дээрх зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах юм байна.