Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн 2016.06.02-ны
өдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй \”Галшар” омгийн
адууг үүлдрээр, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж байгаа \”Алтайн улаан”
үүлдрийн хэсгийн ямааг үүлдрээр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж
байгаа улаан ямааг \”Бөмбөгөрийн улаан” омгоор, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд
үржүүлж байгаа \”Дэлгэрийн улаан” ямааг Алтайн улаан үүлдрийн ямааны Д хэвшлээр
тус тус баталсан.
Тэгвэл өнөөдөр /06.13/ ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд дээрх үүлдэр,
омгоор баталсан малын \”Шинээр бүтээсэн мал амьтны гэрчилгээг” гардуулан өглөө. Гэрчилгээг
Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Галшар сумын Засаг даргын тамгын
газар, Алтайн улаан үүлдрийн ямааны зохион бүтээгч мал зүйч З.Тоня, Ч.Эрдэнэ,
Бөмбөгөрийн улаан ямааны зохион бүтээгч мал зүйч А.Хүрэлсэх нар гардан авлаа.