Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Налайх дүүрэг буюу УИХ-ын 63 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Цэндийн Шинэбаяр нэр дэвшжээ.
3 дахь удаагаа өрсөлдөн байж нутгийнхнаараа \”өрөвдүүлэн” сонгогдсон тэрээр мөрөөдөлдөө хүрмэгцээ \”тараа таниулна” гэгчээр өнөөх хууль тогтоох, иргэдээ төлөөлөх үндсэн ажлаа умартаж болж бүтэхгүй жүжгийн туслах дүрүүдэд тоглож эхэлсэн.
МАХН нэрээ солин шинэчлэл хийж, МАН болох үед МАХН-ыг байгуулна хэмээлцэж, алдарт \”Энхбаярын баривчилгаа”-ны үеэр салаавч гарган, намын даргаа цээжээрээ хамгаалсан түүнд МАХН-ын дэд даргын албан тушаал шагнал болж ирсэн.
Гэвч МАХН-д мөн л удсангүй.
Тэрээр 2013 оны 01 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан. Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т заасан \”Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэгт холбогдуулан ялласан.
Үүнийхээ дараахан МАХН-аасаа мөн л гарах болсноо дуулгаж байсан бол, 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Хамуг Монголын Хөдөлмөрийн намын даргаар бүртгүүлж, одоо тус намаасаа Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Налайх дүүрэг буюу 63 дугаар тойрогт нэр дэвшихээр бүртгүүлжээ.
Хаа холын Дорнодын хүн, ийнхүү Чингэлтэйг онилсны шалтгаан нь тус дүүрийн Засаг даргын орлогчоор түүний төрсөн дүү Цэндийн Содхүү ажиллаж байгаад ч найдсан байж болох юм.
Дорнод аймагт уурхайн бизнес эрхэлж байсан гэхээс өөр туршлагагүй, уул уурхайн инженер мэргэжилтэй хүн заавал хууль тогтоох байгууллагад суух албатай мэт улайран, төрөл бүрээр урваж шарваж, \”зүсээ хувирган” дайрч байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг ял шийтгэлтэй гэдэг үндэслэлээр Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэхээс татгалзсан. Харин Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаярын ялтай байдал дууссан юм болов уу…
Эх сурвалж : NEKH.MN