Өнөөдөр дэлхий даяар Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү үнэнч хайрын бэлгэдэл болсон баяраа улс орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар хүргэе.
Австрали эрчүүд шувууны дүр бүхий мануухайг хайртай бүсгүйдээ өгч хайраа илэрхийлдэг байна. Мөн цэцгээр чимсэн жижиг дэр өгч хайраа илчилдэг. Италичууд хайртдаа зүрхэн хэлбэр бүхий чихэр, чихмэл баавгай, цэцэг өгдөг. Хайртдаа илгээх зүрхэн хэлбэр бүхий чихрийг baci гэдэг.
Исландын залуучууд түүдэг асаан, дээгүүр нь харайна. Эмэгтэйчүүд нь эрчүүддээ өөрсдийн нэхсэн жижиг чулуун шигтгээтэй хүзүүний ороотыг бэлэглэнэ.
Даничууд нэг нэгэндээ хатаасан цагаан цэцэг илгээнэ.
Уэлсийн хосууд хоорондоо модон халбага солилцоно. Модон халбага дээрээ өөрсдийн сэтгэлийн үгээ илэрхийлсэн үгээ бичдэг.
Америкчууд ихэвчлэн хайртдаа амттан, чихэр бэлэглэнэ. Мэдээж чихэр нь зүрхэн хэлбэртэй, сэтгэлийн илэрхийллийг илтгэсэн байдаг.
Финчүүд энэ өдрийг хайр сэтгэл, нөхөрлөлийн өдөр гэж найз нөхөд, хайртай зауу, бүсгүй, төрөл төрөгсөддөө ил захидал илгээж, кинонд урин кафе, зоогийн газарт урьж багахан бэлэг өгдөг байна.
Канадад бүсгүйчүүд гараа зүрхэн дээрээ тавьж эрчүүдэд сэтгэлээ илэрхийлдэг. Түүний сэтгэлийг эрэгтэй нь хүлээж аваагүй бол эмэгтэй нь торгууль төлөх болдог.
Франц эрчүүд хайртай бүсгүйтэй гоёл чимэглэлийн дэлгүүрээр явж бэлэг авч өгөн хайраа илчилдэг. Кафе, зоогийн газрууд тусгай цэсийн дагуу үйлчилж сэтгэл хөдөлгөм зоогоор үйлчилж зочдод чихэр, печень, цэцэг бэлэглэдэг.
Японы бүсгүйчүүд өөрийн танил эрчүүддээ шоколад илгээн өөртөө хайртай хүнийг олохыг эрмэлздэг байна.
Саудын Арабт Засгийн газар нь энэ өдрийг тэмдэглэхийг хориглож улаан сарнай худалдахыг зогсоодог. Зөрчсөн хүнийг багагүй өндөр торгууль хүлээдэг гэнэ.