УИХ, НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өчигдөр \”Улаанбаатар Палас”-ын их танхимд сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийлээ.
Сурталчилгааны нээлтийн ажиллагаанд Баянгол дүүргийн МАН-ын зуу зуун гишүүд дэмжигчид цуглан өөрсдийгөө төлөөлүүлэн төрд илгээх улс төрчдөө талархан хүлээн авч, уухайлан дэмжиж байлаа.
Мөн нээлтийн үеэр нэр дэвшиж буй арван хүн тус бүртээ сонгогч дэмжигч гишүүддээ хандан үг хэлсэн бөгөөд Монгол Ардын Намын гишүүд бид иргэд, сонгогчид та бүгдийнхээ итгэлийг дааж, хамтдаа баг болон ажиллаж, хүнийхээ төлөө, нийгмийнхээ төлөө бүтээн байгуулах болно гэдгээ тэд илэрхийлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 68 дугаар тойрог, БАЯНГОЛ дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороонд Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа \”Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Жамбалын ГАНБААТАР \”Би өнгөрсөн 12 жилийн турш улс төрийн салбарт хамгийн бага нэгжээс нь эхлэн ажиллаж, төрийн ажлын туршлага хуримтлуулахын төлөө хичээн ажилласан. Дүүргийнхээ амьдралыг, нийслэлийнхээ амьдралыг хэнээс ч дутуугүй мэднэ ээ. Тиймээс би өөрийгөө хууль тогтоох дээд байгууллагад орж ажиллах тодорхой хэмжээний төрийн ажлын, улс төрийн ажлын туршлага хуримтлуулсан гэж үзэж нэр дэвшиж байна. Би 20 жил бизнес хийхдээ зөвхөн шударга хөдөлмөрөөр, өөрийнхөө хүчээр бүхнийг бүтээхийн төлөө зорьж ажилласан. Би энэ зорилгодоо ч хүрсэн. Өнөөдрийг хүртэл ажил бизнестээ баримталж ирсэн чин шударга байх зарчмаа цаашдаа ч улс төрийн салбарт баримтлан ажиллана. Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хорооны иргэд, сонгогчид та бүхнийнхээ захиа даалгаврыг биелүүлж, төрдөө шударгаар зүтгэнэ гэдгээ хариуцлагатайгаар хэлье” гэлээ.
Ж.Ганбаатарын хэлсэн үг Баянголчуудыг огшоож, түүнийг дэмжин талархаж буйгаа хэлж байлаа.
Сонгуулийн сурталчилгааны нээлт нар, хур тэгширсэн сайхан өдөр болж ийнхүү Баянгол дүүрэгт УИХ, НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч 10 хүн албан ёсоор сурталчилгаагаа эхлүүллээ.
Н.АРИУН
эх сурвалж: breakingnews.mn