Оюутнууд суралцах явцдаа сургалтын төлбөрөө тодорхой хувиар хөнгөлөх, зээл авах боломжийг \”Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргаж өгсөн. Тэгвэл оюутнууд одоогоор дээрх зээлийг \”Хаан\”, \”Голомт”, ‘Төрийн банк”-аар дамжуулан авч болох юм. Цаашид банкны тоог нэмэхээр хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Оюутнууд суралцах явцдаа сургалтын төлбөрөө тодорхой хувиар хөнгөлөх, зээл авах хэд хэдэн боломжийг Засгийн газраас нээж өгчээ.
1. Сургалтын төлбөрт зориулан авсан цалин тэтгэврийн зээлийг шилжүүлэх буюу дахин санхүүжилтийн зээл.
2. Хичээлийн жил дотроо төлөх богино хугацааны зээл.
3.Сургалтын төлбөрийн зээл аваад төгссөнийхөө дараах жилээс дөрвөн жилийн дотор төлөх урт хугацааны зээл гэсэн төрөлтэй. Оюутнуудад таван хувийн хүүтэй зээл олгоно. Ингэхдээ зээлийн төрлөөс шалтгаалж хугацаа өөр. Жишээлбэл, богино хугацаатай зээлийг 12 cap хүртэл олгоно. Харин богино хугацаатай зээлийг сургууль төгссөнөөс хойш дөрвөн жилийн дотор төлнө гэж заасан.
\”Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах материал бүрдүүлнэ.
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл
-Гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Бүрэн дунд гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт болон банкнаас шаардсан бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.
-Их дээд сургуульд элсэж байгаа оюутнууд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо зээлд хамрагдана. 400-аас дээш оноо авбал богино хугацааны зээлд, 650-аас дээш бол урт хугацааны зээлд шууд хамрагдах боломжтой.