Pixar компанийг Walt Disney худалдаж авсны дараа Pixar захирал ажлын эхний өдөр яагаад сүүлийн хэдэн жил Walt Disney гэх том компанийн амжилт нь зогсонги байдалд орчихоод байсныг ойлгожээ.
Учир нь Walt Desney ажилчдын ширээ цэмцийсэн цэвэрхэн байж. Хүүхэлдэйн кино бүтээдэг бүтээлч хүмүүсийн ширээ яг л галзуу хүний өрөө шиг байдаг даа гэж бодоод нэг ажилтнаас асуутал ” Яг үнэндээ тийм байдаг. Гэхдээ шинэ захирал ирэх сургаар бид нар ширээгээ цэвэрлэсэн юмаа” гэж хариулжээ.
Ингээд ажилтнууд нь дарга, цэргээс айх мэдрэмж өндөртэй нь том алдаа байна гэж харжээ. Үүний дараа уран бүтээлээ чөлөөтэй шүүмжилж, алдаа оноог нь хэлдэг Storytrust чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон байна. Бүтээлээ сайн болгохын тулд дадлагын оюутан ч байсан хамаагүй санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Хэн ч бусдын үгийг хувь хүн дээрээ тусгаж авдаггүй байж. Энэ уулзалт маш үр дүнтэй байжээ.
Бүтээлч хамт олны шинж
-Хоорондоо дарга цэрэг, надаас илүү албан тушаалтан гэх ангилал хязгаарлалт байхгүйгээр чөлөөтэй санаа бодлоо илэрхийлдэг
-Төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Алдаагаа бусдаас нууж лаг амьтан болох гэж хичээдэггүй.
-Ямар нэг ажил дээр алдаа гарлаа гэхэд ХЭН гаргасныг номер 1 асуудал болгохгүй яаж шийдэх вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг.
-Багтаа чадварлаг хүмүүсийг оруулж ирэхээс айдаггүй, дургүйцдэггүй байх юм.
Creativity inc номноос сонссоноо тэмдэглэв