Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад иргэд, хувийн хэвшлийн оролцоог ханган ажиллаж байна. 2012-2015 онд нийтийн эзэмшлийн зам талбайд 2165 ш сандал, 1196 хогийн сав байршуулж, ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэн, 226 мянган ам.метр талбайд явган хүний зам тавьжээ. Мөн түүнчлэн 139 мянган ам.метр явган хүний шороон замыг хатуу хучилттай болгож, 17 томоохон гудамжийг тохижуулаад байна.
Нийтийн эзэмшлийн 200 гаруй зам, талбайг тохижуулж, шинээр 125 хүүхдийн тоглоомын болон спортын талбай, нийт 29 байршилд нийтийн бие засах газар тус тус байгуулсан байна. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд орчин үеийн аргачлал, техник технологиуд ашигласан гэдгийг онцлох хэрэгтэй.
Жил бүр \”Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламж бүхий байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан” зарлан явуулсны үр дүнд 204.8 га талбайг цэвэрлэж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулжээ.
Мөн \”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, \”Монгол наадам” цогцолборт томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Нийт тохижилтын ажлын 45 хувь буюу 401 ажил Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд, 19 хувь буюу 169 ажил Чингэлтэй дүүрэгт хийгдсэн