Ази тивийн хамгийн нэр хүндтэй “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлээд удаагүй байна. Энэ жил энэхүү тэмцээнд “Эрчим” баг монгол улсаа төлөөлөн хүч сорьж байгаа билээ. Тэдний энэ жилийн учраагаар Хойд Солонгосын “Римион” клуб тодорсон. Өнөөдөр учраанууд эхний тоглолтоо Монгол улсын талбайд тоглох гэж байна. Хариу тоглолт хоёрдугаар сарын 27-нд Пхеньян хотноо болох хуваарьтай.
Монголын клубүүдтэй чансаа ойролцоо Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй. Тиймээс “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолт таарч байгаа юм. Тэдний энэ жилийн өрсөлдөгч “Риомион” клуб нь 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ.
“Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрдсэн бөгөөд тоглолт 14.00 цагаас Монголын хөлбөмбөгийн талбайд болно.