\”Ийгл\” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, \”Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ноцтой бичлэгийг олон нийтэд цацсан нь шуугиан тариад байна. Уг бичлэгийг үзсэн хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна. Шүүмжлэхийн хажуугаар үүнийг өрсөлдөгч талаас ирж буй хар пи-ар ч гэж өмөөрөх хүмүүс байна.
Гэхдээ энэ бичлэгийг хэн хийж, хэн цацав гэдэг асуудал үүсэхэд тухайн үед УИХ-ын гишүүн Г.Уянга гар утсаараа бичиж байсан хэмээн эх сурвалжууд хэлжээ. Тиймээс энэхүү бичлэгийг Г.Уянга гишүүн цацсан байх магадлалтай аж. Ингэхдээ Л.Эрдэнэчимэгийг унагах зорилготойгоор түүний нэр дэвшиж 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа \”Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагайтай хамтран үйлдсэн гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна. Нөгөө талаас Т.Алтаншагай УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж байгаа \”Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нартай хамтран Л.Эрдэнэчимэгийн эсрэг ажиллагаа явуулсан болох нь тодорхой болоод байгаа юм.
Ямартай ч, Төрийн ордныг шоу цэнгээний өргөө болгож, эр эмгүй нийлэн архидан согтуурч байсан УИХ-ын гишүүд энэ мэтчилэн сонгуулийн дөхсөн үед хэн нь хэн бэ гэдгийг нь олон нийт жинхэнэ утгаар нь таниж байна.
Төгс