Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Мөнхчулуун болон Ц.Сандуй нар МАН-н гишүүн биш болоод 1 хоногийн нүүрийг үзлээ. Иргэд энэхүү мэдээг МАН шударга бус, ёс зүйгүй гишүүдтэйгээ хариуцлага тооцож эхэллээ хэмээн харж байхад 60 тэрбумынхан нийгмийн төлбөрт сүлжээгээ ашиглан элдвийг бичиж эхэлжээ.
60 тэрбумын схемийг зуран тухайн үеийн Намын Даргадаа танилцуулж байсан Ц.Сандуйг намын гишүүд нь ч олон нийт ч намаас хөөх ёстой хэмээн үзэж байсан. Харин С.Мөнхчулуун 60 тэрбумын Ц.Сандуйтай нийлэн Нийслэлийн бүлгээ 2 хуваагаад зогсохгүй сөрөг хүчин болох Ардчилсан намын 11 гишүүнтэй нийлэн намынхаа бодлогын эсрэг хуйвалдан, нийслэл дээр шинэ МАНАН-г үүсгэчихээд байна.
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анх ажлаа авахдаа л хуйвалдааны МАНАН бүлэглэлийг зарлаж, тэмцэхээ мэдэгдсэн. Аливаа нам гэдэг бол үзэл санаа, үйл хэргээрээ эвлэлдэн нэгдэхийг хэлдэг. Гэтэл намын даргынхаа, нөхдийнхөө зорьж хэрэгжүүлж буй үйл хэргийн эсрэг явах нь намдаа харьяалагдах шаардлагагүйн шинж. Уул нь С.Мөнхчулуун хамтарч ажиллах боломжгүй хэмээсэн Намын Даргынхаа шийдвэрийг хүндэтгэн, Нийслэл хотыг удирдах мэдлэг чадвараа дээшлүүлэн дараагийн удаа өрсөлдөх, намдаа ч эргээд гишүүн болон орох боломж бий.
Гэвч тэр улайран ахин хотын дарга болохоор хороо найруулж эхэлжээ. 60 тэрбумын схем шиг Нийслэлийн төлөөлөгчдөд юу юу амлаж явааг бид таашгүй.