Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх “Би МАНАН бүлэглэлтэй ч хатуу тэмцэнэ. Намуудад ард түмнээ гэсэн сэтгэлтэй олон мянган хүн байгаа бол шударга бус үйлдлийн эсрэг хийх тэмцэлд нэгдэхийг хүсч байна. Өнөөдөр аж ахуйн ажлаа хийгээд явж байх ёстой. Гэтэл намайг улстөр ярихаас өөр аргагүйд хүргэлээ. Засгийн газар төлөвлөсөн бүтээн байгуулалтуудаа хийгээд явж байна. Энэ их ажлын хажуугаар сахилга бат, шударга ёсыг бий болгох хэрэгтэй юм байна” гэж ярьсан. Энэ яриагаа ч ажил хэрэг болгож, МАНАН бүлэглэлийн автор М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгаж чадсан. У.Хүрэлсүхийн тэмцэл дуусах болоогүй. Түүний тэмцлийг иргэд, олон нийт ташуур өгөн дэмжиж байгаа.
Гэвч алсад гарсан хүний замд тээг саад олон байдаг гэгчээр МАНАН бүлэглэлийн явуургүй үйлдлүүд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн ажилд тушаа болсоор байна. Түүний нэг бол хотын даргын даргын асуудал юм. Шударга ёсыг тогтоож, шударга бусыг зогсоохын тулд У.Хүрэлсүхэд өөрийн гэсэн итгэлтэй баг хэрэгтэй. Багаа бүрдүүлж байж л МАНАН гэх тэр том бүлэглэлийн эсрэг зогсож, тэмцэж чадна. Түүнээс МАНАН-тай, 60 тэрбумынхантай ураг барилдчихвал юун шударга ёс? Харин ч тэр шударга бусын хонгил руу гүйгээд орж байгаагаас ялгаа юу байна вэ.