Яг энэ сэдвээр Америкийн твиттерчид өнгөрсөн лхагва гаригт жиргэцгээлээ. Шалтгаан нь Америкийн Коллежийн сагсан бөмбөгийн Дүкийн багийн тоглогч Сион Уильямсоны гэмтэлтэй холбоотой юм. Тоглолтын сүүлийн цаг минутанд Уильямсоны хийсэн довтолгоог эсрэг баг нь бус өмсөж байсан пүүз нь зогсоосон юм. Тиймээс л Дүкийн хөгжөөн дэмжигчид Nike-ийг чанаргүй гутал үйлдвэрлэсэн гэж шүүмжилсэн юм. Гутал нь тоглолтын явцад задарснаас болж Уильямсон хөлийн шагай орчимдоо гэмтэл авчээ. Гэхдээ хөнгөн гэмтэл учраас тэрээр өнөөдрөөс бэлтгэлдээ гарлаа гэж цахим хуудаснаа мэдээлсэн байна.
get well soon @ZionW32 :/@Nike we want an apology pic.twitter.com/7Yav5dthHK
— Jesse (@j_cox81) February 21, 2019