Шөнийн клубт гал нээх үеэр шархдаж гэмтсэн хүмүүст 5,5 мянган хүн цусаа өгөөд байна гэж Америкийн Флорида, Өмнөд Каролина муж дахь цус нийлүүлэх арилжааны бус OneBlood байгууллагын тэргүүн Пэт Майклс мэдэгдсэн байна.
\”Манай байгууллага нутаг даяараа суурин 70, нүүдлийн 170 цэг байгуулан донорын цус авах ажил зохион байгуулж байна. Зөвхөн ням гарагт гэхэд л энд 5,5 мянган хүн ирж цусаа өглөө” гэж тэр тэмдэглэжээ. Тэр бас одоо ч гэсэн цусаа өгөх гэсэн хүмүүс ирсээр байна гэсэн байна.
\”Бид авсан цусаа эмнэлэгүүдэд аваачиж өгөхөд бидний нөөц тэр шархадсан хүмүүст шаардлагатай нийт цусны ердөө гуравны нэгийг л хангасан. Одоо 95 хувь руу дөхөж байна. Цаашид хэрэгтэй бүх цусыг нь нийлүүлэх хүртлээ бид цус авсаар л байх болно” гэж Майклс хэлжээ.

Эх сурвалж: www.assa.mn