Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах, цаашид арга хэмжээг хэвшүүлэх тушаалыг 2018 онд гаргасан байдаг.
Энэхүү тушаалын дагуу ирэх гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү тушаалыг гаргажээ.