Өнгөрсөн шөнө 23 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Цагаан нуга” гэх газар 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдөлсөн хэсэг нь сумын төвөөс зайтай, айл нутагладаггүй газар тул сумын иргэд мэдээгүй гэнэ.
Сэлэнгэ аймагт өмнө нь хоёрдугаар сарын 18-ны өдөр 3.6 магнитудын газар хөдлөлт Мандал сумын хээр талд болсон билээ. Энэхүү чичирхийлэл ч мөн иргэдэд мэдрэгдэлгүй өнгөрсөн юм.
Энэ он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт арав бүртгэгдээд байна.