МҮХАҮТ-ын 20-р их хурал шөнө дунд болтол үргэлжилэн танхимынхаа Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшинг сонголоо. Тэрбээр нэр дэвшигч нараас хамгийн олон санал буюу 259 санал авч ирэх дөрвөн жил тус танхимыг удирдахаар болсон байна. Санал хураалтад нэр дэвшигч нараас Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 хүний саналыг авчээ.
МХАҮТ-ын ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компанийн захирал Н.Түмэнгэрэл нар өрсөлдсөн бөгөөд Н.Түмэнгэрэл нэрээ татаж бусад нэр дэвшигч нарын дунд санал хураалт болсон юм.
UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдсөж ийнхүү сонгогдож чадлаа. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож чадвал танхимд судалгааны институци бий болгож, стратеги судалгаа хийдэг, эдийн засгийн орчноо судалдаг байгууллага болгоно гэж мэдэгдэж байсан билээ.