БНСУ-ын жүдо бөхийн холбоо дэлхийн аварга Ан Баулыг үндэсний шигшээ багаас зургаан сарын хугацаатай хасах шийдвэр гаргасаныг дэлхий даяар шуугиж байна. Дэлхийн аварга Ан Баул цэргийн албыг дүйцүүлэн хаахдаа нийгэм, сайн дурын ажил хийх үүрэгтэй байсан бөгөөд бичиг баримтаа хуурамчаар мэдүүлсэн нь ийн илэрчээ.
Ингэснээр жүдочин шигшээ багаасаа зургаан сарын хугацаатай хасагдаж, энэ жилийн Дэлхийн аваргад зодоглох боломжгүй болж байгаа юм. Анх 2015 онд 21 настайдаа дэлхийд түрүүлж байсан түүний гавьяаг үнэлж шийтгэлийн хугацааг ийн хасч тооцжээ.
Үүний дараа Ан Баул “Үндэсний бэлтгэлийн төв Сөүлээс Инчёнд нүүсний дараа шигшээ багтаа бэлтгэл хийхэд хэцүү болсон юм. Бэлтгэлээ таслахгүйн тулд ийм хуурамч баримт хийсэн. Хийсэн үйлдэлдээ харамсч байна” хэмээн уучлал гуйсан байна.