Дэлхий нийтийн хүний эрхийн тулгамдсан асуудлуудын нэг нь жендерийн тэгш эрхийг хангах юм. Хэдийгээр энэхүү хандлага өөрчлөгдөж байгаа хэдий ч хэт удааширалтай байгааг Дэлхийн банкны тайланд дурьдсан байна. Энэхүү судалгаанд дэлхийн 187 улс хамрагдсан бөгөөд улсуудад сүүлийн арван жилийн хугацаанд хүний эрхийн асуудал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ. Судалгаагаар Дани, Латви, Люксенбург, Франц, Бельги, Швед гэсэн зургаан улс 100 оноо авч дэлхийд тэргүүлсэн байна.
Харин Монгол улсын хувьд 83.1 оноогоор 67 дугаарт жагсчээ. Дэлхийн нийт улсуудын дундаж үзүүлэлт 74.7 байгаа бол Зүүн Ази болон Сахарын Африкийн орнуудын дундаж 47.3 оноотой байна. Харин жагсаалтын сүүлийг Катар, Иран, Судан, АНЭУ, Саудын Араб гэх улсууд 32.5-25.6 оноотойгоор сүүл мушгижээ.