Архи ууж, тамхи татах, с*кс хийх энэ бол хувь хүний халдаж болшгүй эрх.
Өөрөөр хэлбэл энэ гурва зүйлийг иргэн хүн хаана ч хэзээ ч хийж, үйлдэж байсан
бусдад огтхон ч хамаагүй гэсэн үг юм. Харин улс төрчид энэ ангилалд багтах учиргүй. Тэд алдах ёсгүй. Хэрвээ
алдвал ард түмэн нуруун дээрээ үүрдэг учраас тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
Ер нь улс төрч хүнд тавих шалгуур, хатуу босго гэгч нь энэ юм.
Гэтэл улс төрч, УИХ-ын гишүүн, сайдтангууд өөрсдийгөө бидэнтэй адилтгаж
үзэх нь хачин. Хууль батлаж, эрх ямба эдлэх болохоор албан тушаал ярьж,
хэнхэглэдэг мөртлөө, эрх үүргийн талаар дурьдахаар ард түмний нэг хэмээн чихээ
хулмайлгана. Нэгэнтээ л төрийн хүн, улс төрч хүн, ард түмний төлөөлөл болж улс
эх орноо удирдах үйлсэд оролцож л байгаа бол босго шалгуурыг хангаж, зөв л
амьдрах ёстой юм.
Хэрвээ жаргаж, цэнгэж, алдаж, онож амьдарья, үүнийгээ зөвтгөж, өөрийгөө
өмөөрч сууя л гэж бодож байгаа энгийн л амьдар. Битгий улс төрд хошуур.
Иргэдтэйгээ хөл нийлүүлээд өөрийнхөө өрөөл бусдын амьдралыг зохицуулаад л яв.
Жаргал, цэнгэлээ гүйцэт эдэлж чадаагүй, ханамж, таашаалд бялуураагүй яваа л
бол төр бүү шурга гэж хэлэх гээд байгаа юм. Төрийн хүн болсон л бол бүү алгаа
гарга. Төрийн ордонд цэнгэлдэх бус хууль баталж, ард иргэдийг хүнд ачаанаас
хөнгөлөх гэж л ордог юм. Түүнээс төрсөн өдөр тэмдэглэж, гурван зүйлийг зүй ёсны
хэрэг гээд л наргиж, цэнгэж, саваагүйтэж, өсвөр насныхан шиг аашлах юм бол тийшээ
зүглээд ч хэрэггүй.
Ер нь хэрэгцээ нь ханасан хүнийг улс төрд оруул гэдэг үнэний ортой. Харин
манайд эд материал, бие эрхтэн, сэтгэл санааны \”шунал” нь ханаагүй, ховдоглох
хүсэлдээ автсан хүмүүс л улсыг удирдах үйлнээ зүтгэхээр улайрч байгаа нь
харагдах юм. Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг дээ.
Амар