Өнөөдөр 8.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Монгол улсын Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын “Онцгой байдал” зарлаж байгааг мэдэгдлээ. Энэ үед үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр шаардлагатай бичиг баримт, шалгалтыг хийх юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн худалдан авалтыг мөнгө угаах үйл ажиллагаа гэж үзэж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг таслан сэргийлэх үйл ажиллагаа авсан гэв.
Засгийн газрын зүгээс өөрсдөөс шалтгаалах зүйлийг хуулийн хүрээнд авч ажиллахаа мэдэгдсэн бөгөөд өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ одоо Эрдэнэт хотыг зорих гэж байна.