25 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас кофе болон ургамлын
гаралтай цай нь давсагны хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж,
хавдар үүсгэгч бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан байдаг. Тэгвэл кофе нь хорт хавдар үүсгэдэггүй болохыг саяхан баталж, жагсаалтаас
хасах шийдвэрийг гаргасан байна. Энэхүү
дүгнэлтийг тус байгууллагын 23 эрдэмтэн 10 улсын 1000 гаруй хүний дунд
судалгаа, шинжилгээ явуулж хийжээ.
Гэхдээ кофе нь хорт хавдар үүсгэхгүй ч маш халуунаар нь уухад улаан хоолойн
хорт хавдар үүсгэнэ гэж үзсэн байна. Тухайлбал, маш халуун гэдэгт дөнгөж
буцалгасан буюу 195F буюу 90C-ийн халуунтай уух зүйлс багтаж байгаа юм. Тиймээс
шөл болон цай, кофегоо халуун уухгүй байхыг зөвлөжээ. Кофе хорт хавдар үүсгэгчийн жагсаалтаас хасагдсан нь кофенд дурлагчдын
хувьд сайн мэдээ. Америкууд л гэхэд 2015 онд дан ганц кофенд 74.2 тэрбум
ам.доллар зарцуулсан статистик тоо баримт байдаг. АНУ-ын насанд хүрэгчдийн 62
хувь нь кофе хэрэглэдэг байна.