\”Монос\” группийн эзэн, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордон дахь ажлын өрөөндөө архидан согтуурч, тамхи татаж, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэгийг сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нар олон нийтэд дэлгэсэн. Т.Алтаншагайд үл мэдэгдэх хаягнаас \”Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай хэмээн илгээсэн энэхүү бичлэгийг \”Иргэний шударга шүүх\” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалттай хамтран Л.Эрдэнэчимэг гишүүнд үзүүлэн учрыг асуухад \”Хэдэн төгрөг авах гэсэн юм, дансаа өгчих” гээд шууд л 50 сая төгрөг шилжүүлсэн гэх. Харин тэдний энэ мэдээллийг Л.Эрдэнэчимэг гишүүн \”Надаас Х.Бат-Ялалт найз нөхрийн журмаар 50 сая төгрөг зээлсэн, харин тэр бичлэгийг үзээгүй учир тайлбар хийж чадахгүй нь” гэж байв.
Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүн хэвлэлийнхэнд албан ёсоор хандаж, өөрөөс нь 200 сая төгрөг нэхсэн гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга гар утсаараа бичсэн энэхүү бичлэгээ тухайн үед устгасан гэх боловч юуны учир ингэж олон нийтэд ил болгосныг асуухад \”Би утсаа алдсан” гэхээс өөрийг хэлээгүй. Тиймээс зохих ёсоор цагдаагийн байгууллагад хандаж, гомдлоо барагдуулахаар шийдээд буй тухайгаа ярьсан юм. Нөгөө талаас Г.Уянга гишүүнийг утсаа алдаагүй, бусдад дамжуулсан гэх мэдэгдлийг эх сурвалжууд хийгээд буй.
Гэхдээ эцсийн эцэст Төрийн ордон дахь ажлын өрөөндөө хүмүүс цуглуулан архидан согтуурч, тамхи татсан нь Л.Эрдэнэчимэгийн өөрийнх нь л буруу гэж үзэх хүмүүс байгаа юм.
Тэгвэл нийгмийг донсолгож чадсан энэхүү үйл явдалтай холбогдуулан иргэд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаагаас Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Кармагийн үзэл бодлыг онцлон хүргэе.
Тэрбээр \”Архи ууснаа вино уусан болгон зөөлрүүлж, тамхи татаж сурснаараа бахархаж, намайг дэвшүүлээч гэж хошуу цорвойн гуйж, хийсэн алдаагаа хэнд ч байдаг л юм гэсэн өнгөөр худлаа уучлал гуйсан нэр хүлээж домнох хэрэггүй. Шударгаар нэрээ татаж аваад, аптекаа ажиллуулаад, архиа уугаад, эрээ цээрээ алдаад чөлөөтэй амьдар бүсгүй минь” хэмээсэн юм.
Төгс