Чадна гэж ам бардам хэлж байгаа бол таныг БНСУ-д жил бүр зохион
байгуулагддаг \”Do Nothing”
гэх тэмцээнд оролцоод үзээрэй, амжилт гаргаж, түрүүлэх ч юм билүү гэж л зөвлөх
гэсэн юм. Энэ тэмцээнд хэн дуртай нь орж чаддаггүй аж.
Тухайлбал, энэ жил уг тэмцээнд оролцохоор 2000 гаруй бүртгүүлсэн ч
шалгаруулалтаас 70 л хүн тэнцэж, тэмцээнд оролцсон байгаа юм. Улмаар эдгээр хүмүүсийн
хооронд 90 минутын туршид \”жинхэнэ тулаан” өрнөжээ.
Жинхэнэ тулаан гэдэг нь юу ч хийхгүй байхыг хэлж байгаа юм. Тодруулбал,
ярихгүй, инээхгүй, унтахгүй, утсаараа оролдохгүй, цагаа харахгүй, ном уншихгүй,
хамраа ухахгүй … гээд ер нь юу ч хийхгүй, юунд ч сатаарахгүй байх хэрэгтэй.
Тэмцээний үеэр зохион байгуулагчид оролцогдын зүрхний цохилтыг 15 минут тутамд
шалгана. Ингээд зүрхэнд ямар нэгэн ачаалал өгөөгүй, тогтвортой байгаа нэг нь ялагч болдог аж.
\”Юу ч хийхгүй
байна” гэдэг хялбар мэт боловч, яг тэмцээн уралдаан оролцоод эхэлмэгц зүрхний
цохилт нэмэгдэж, сандрах явдал гардаг байна. Тухайлбал тэмцээнд оролцогч нэгэн
бүсгүй \”Би их залхуу. Юу ч хийхгүйгээр гэртээ хэвтээд долоо ч хонож чаддаг.
Гэтэл энэ тэмцээнд ороод эхний 15 минутанд хасагдчихлаа. Маш их сандарсан”
хэмээн ярьжээ.
Энэ жилийн
тэмцээнд Шин Хэ Сэоб гэх реппер залуу \”юу ч хийгээгүй, хяналт бүрт зүрхний
ажиллагаа нэг хэвийн байсан” гэсэн үзүүлэлтээр түрүүлсэн байна. Уг тэмцээнийг Вупс Ян гэгч санаачилсан бөгөөд \”Би
сэтгэл санаа болон биеийн хувьд юу ч хийж чадахааргүй болж байсан. Энэ үед
үнэхээр хэцүү, бас маш их шаналдаг байлаа. Тэгээд хүн ер нь юу ч хийхгүй байж
сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингэж л тэмцээнээ санаачилж байлаа” хэмээн
тайлбарлажээ.