Жүжигчин Анна Хэтвэй НҮБ-ын сайн санааны элчээр сонгогдсон байна. Одооноос эхлэн Холливудын од бүсгүй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэх болно. Мөн Анна Хэтвэй хүүхэд үрчилж авах асуудлыг хариуцаж, төрийн болон нийгмийн хүрээнд энэ бодлогыг сайжруулах тал дээр чармайн ажиллах гэнэ. 33 настай тэрбээр ийм томилолт авсандаа ихэд баярлажээ. Тэрбээр \”Миний хувьд энэ нь нэр төрийн хэрэг юм. Хүйсийн тэгш эрхийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах боломж олдоно гэдэг сайн хэрэг. Энэ асуудал дээр өдгөө мэдэгдэхүйц амжилтууд гарч байгаа ч бид хүчин чармайлтаа улам сайжруулж, нүдэнд үзэгдэх үр дүнд хүрэх хэрэгтэй юм” гэж гэсэн байна.
Info.mn