Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын баг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьчлалын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус хэрэгт холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик” компанийн гүйцэтгэх захирал асан Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ч прокурорын байгууллагаас ямар нэгэн хариу ирээгүй байгаа аж.