АНУ-ын Лас-Вeгас хотноо үргэлжилж буй Өсвөрийн хүндийн Өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олон улсын хэмжээний мастер Гомбосүрэнгийн Энэрэл хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд 50 орны 13-17 насны 200 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Г.Энэрэл 71кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж ДАШТ-ээс медаль хүртсэн анхны өсвөрийн туйванч болсон юм.
Тэрээр огцом өргөлтөөр 77 кг, түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж нийлбэр дүнгээр 182 кг өргөж зургадугаар байрт орсон байна.
Түүнээс гадна 59 кг-ийн жинд Б.Хонгорзул өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр 174 кг өргөж тавдугаар байранд шалгарчээ.