АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй Ан-ын сонгуулийн төв штабын албан хүмүүс, мэргэжлийн сумо-гийн 68-р Их аварга Д.Дагвадоржийн хамтаар өнөөдөр Ховд аймагт ажиллаж, Иргэд сонгогчидтой уулзалт хийж байна.
УИХ-ын сонгуулийн 34, 35, 36-р тойрог буюу Ховд аймагт АН-аас Д.Батцогт, Ш.Адьшаа, Б.Пүрэрдорж нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. УИХ-ын дарга иргэдтэй уулзах үеэр тус аймгийн иргэд сонгогчид АН-аа дэмжинэ гэлээ.
Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Д.Дагвадоржийн хувьд УИХ-ын сонгуулийн 36-р тойрогт нэр дэвшигч Ширнэнбандийн Адьшааг дэмжихээр очсон байна. Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын иргэдийн зүгээс Д.Дагвадорж аваргад хандан \”Өөлд түмний зээ хүү болохынхоо хувиар Өөлдийн өлгий нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгжилд анхаарна байх” гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ховдчууд УИХ-ын дарга З.Энхболдод асуулт тавьж, улс орны хөгжлийн төлөө Ан-ыг багаар нь сонгоно гэсэн байна.
эх сурвалж: Ховд аймгийн АН-ын сонгуулийн штаб