Америкчууд өөрийн цэргийн тусгай хүчний дайчдад зориулан шинэ төрлийн ухаалаг роботон \”арга яс\” бүхий хуяг Тактикийн дайралтын хөнгөн өмсгөл бүтээж байна. Энэ өмсгөл нь тухайн хүний биеийн дулаан, зүрхний цохилт, хүний биед агуулагдаж буй усны түвшин зэргийг тогтмол хянаж байдаг. Хамгийн гол нь ийм төрлийн өмсгөл зүүсэн хүний биеийн хүчин чадал хэд дахин нэмэгдэж, илүү ачаалал д
Хамгийн сонирхолтой хэсэг бол энэ хуягийг хийсэн материал юм. Шинэ өмсгөл нь ердийн нөхцөлд шингэн төлөвт орших ба хуягт гаднаас цахилгаан хүрэх төдийд агшин зуур хатуурдаг цоо шинэ технологиор бүтээжээ. Ийм шингэнийг өөрөөр \”Ньютоны бус шингэн\” гэж нэрлэж байна. Төслийг бүтээхэд Америкийн цэрэг, зэвсгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг \”Boeing\”, \”Lockheed Martin\”, \”Raytheon\” зэрэг том компаниудаас гадна спортын хувцас үйлдвэрлэдэг алдарт \”Adidas\” компани хүртэл татагдан оролцож байна. Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл Америкийн арми 2018 онд шинэ төрлийн \”хуяг\” хүлээж авна.
эх сурвалж: control.mn