Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийлээ. НИТХ-ын 36 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Цэрэн хэлэхдээ \”АН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байгаа Э.Бат-Үүл сонгогдчихсон юм шиг, үргэлжлүүлээд хотын дарга хийх юм шиг өрсөлдөгч болоод иргэдээ доромжилж, басамжилсан үйлдэл гаргаж байна. Тиймээс өнөөдөр би хэвлэл мэдээллийн хэрэгслээр далд биш ил үгээ хэлэхээр ирлээ. Э.Бат-Үүл дарга гүтгэлэг, гэмт хэргийн шинж чанартай мэдээллүүдийг ихээр тарааж байна” гэлээ. Хотын даргын хүү оффшортой байсныг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас мэдээлж, олон нийтэд ил болсон. Хэрвээ Б.Чулуудай оффшор данстай, түүгээр гүйлгээ хийсэн байвал \”Би огцорно” хэмээн Э.Бат-Үүл зарлаж байсан удаатай. Тэгвэл Б.Цэрэн тэргүүтэй Хан-Уулын нэр дэвшигчид хотын дарга Э.Бат-Үүлээс ам асуулаа. Иргэдийн зүгээс \”Яагаад албан тушаалаа өгөхгүй, сонгуулиас нэрээ татахгүй байна вэ” гэх асуултыг уулзалт болгонд тавьж байгааг тэд хэлэв. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүлийг зургадугаар сарын 20-ны Даваа гаригт багтаан хүү Б.Чулуудайн оффшор данстай холбоотой асуудалд хариулт өгөхийг шаардлаа. Хэрвээ хариулт өгч чадахгүй бол өрсөлдөгчийн хувьд нэр дэвшигчийг татуулах асуудлаар Нийслэлийн сонгуулийн хороонд хандах ажээ. Хан-Уулд нэр дэвшиж байгаа Б.Цэрэн \”Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг юм. Э.Бат-Үүл даргаа та хүүгийнхээ оффшор данстай холбоотой асуудалд зоригтой хариулт өгөөч” гэлээ.
Ц.Тунгаа
Эх сурвалж:Монгол ардын намын сонгуулийн штабаас